Entries by admin

, , ,

“Цахимд хэвшье” арга хэмжээ манай аймагт эхэллээ.

“Цахимд хэвшье” арга хэмжээ манай аймагт эхэллээ Мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх “Цахимд хэвшье” уриатай “Digital firstD1” арга хэмжээ 2024 оны 04 сарын 24-ны өдөр АЗДТГ-т зохион байгуулагдаж байна. Эрхэм татвар төлөгч та бүхэн өргөнөөр үйлчилүүлнэ үү.  

, , ,

Удирдах ажилтны шуурхай хуралд мэдээлэл хүргэж ажиллалаа.

Удирдах ажилтны шуурхай хуралд Булган аймгийн татварын газраас Улс, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт, 1-р улирлын тайлангийн ирц “Татвар төлөгчдийн өдрүүд-2024” тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж мэдээлэл хүргэлээ.

, , ,

Сургалт зохион байгуулан ажиллалаа.

Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн дэмжлэгтэй “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн ногоон бизнесийг хөгжүүлэх “Хурдасгуур хөтөлбөр”-ийн сургалт зохион байгуулагдаж байна. Татварын газраас НӨАТУС, https://etax.mta.mn/ талаар зөвлөгөө мэдээллийг Жижиг татвар төлөгтэй харилцах тасгийн ТУБ М.Сэргэлэнбат сургалт зохион байгууллаа. Сургалтад идэвхтэй хамрагдсан татвар төлөгч нартаа баярлалаа.

, ,

”САНСАР МАРАФОН-2024”

”САНСАР МАРАФОН 2024” Жил бүр уламжлал болгон Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой, хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэний 63 жилийн ой, Булганчуудын бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулагддаг ”САНСАР МАРАФОН 2024” гүйлтийн тэмцээнд Булган аймгийн Татварын газрын хамт олон оролцлоо.

, , ,

“Гар зургийн уралдаан”, “Reel” видео контент бүтээлийг хүлээн авч байна.

Сайн байцгаана уу, хүүхдүүдээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гар зургийн уралдаан” зарлагдлаа. “Татвар хөгжлийн үндэс” сэдэвт уралдаанд ЕБС-ийн сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудын гар зураг, Reel видео контент бүтээлийг хүлээн авч байна. Та бүтээлээ харьяа татварын албанд ирүүлээрэй. Бүтээлээ хийхдээ аав ээж, […]

, , ,

Монголын татварын албаны Удирдах ажилтны 2024 оны сургалт, зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

“Монголын татварын албаны удирдах ажилтны 2024 оны сургалт зөвлөгөөн” Улаанбаатар хотноо 2024 оны 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Сургалтанд Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нар болон аймаг нийслэл, дүүргийн татварын газар хэлтсийн дарга нийт 48 удирдах ажилтан оролцож байгаа юм. ТЕГ-ын дарга Ч.Чимидсүрэн сургалт, зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ зөвлөгөөнөөр […]

, ,

Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчдад сургалт мэдээлэл өглөө.

Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчдад “Хувь хүний орлогын албан татвар, татварын бүртгэл мэдээллийн талаар БТТХТ-ын дарга ТУБ Э.Пүрэвцэрэн сургалт мэдээлэл өглөө.