Entries by admin

,

Та малын тоо толгойн албан татвараа төлсөн үү?

#Та_малын_тоо_толгойн_албан_татвараа_төлсөн_үү? #Иргэн та малын тоо толгойн албан татвараа 12 сарын 15-ны дотор төлж дуусгана уу. #Төлөх татварын дүн болон нэхэмжлэхийн дугаараа ажлын цагаар 7034-1288 дугаар, өөрийн сумын татварын байцаагч болон багийн Засаг дарга нартайгаа холбогдож авна уу

,

Мэдээлэл 2023/11/16

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Засгийн газрийн хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын зохион байгуулж байгаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн нэгдсэн хэлэлцүүлэг Орхон аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Булган аймгийн Татварын хэлтсийн албан хаагчид оролцож байна.

,

Мэдээлэл 2023/11/15-с 17

Татварын ерөнхий газрын даргын ирүүлсэн чиглэлийн дагуу Хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу 2023 оны 11-р сарын 15, 16, 17-ний өдрүүдэд Булган аймгийн Хишиг-Өндөр, Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Гурванбулаг, Бүрэгхангай суманд хөрөнгийн албан татварын тухай хууль болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар сургалт зохион байгуулж, Зах худалдааны төв, бичил худалдаа эрхлэгч нарын төлбөрийн баримт […]

,

Сургалт зохион байгууллаа

Мэдээлэл 2023-10-12 Булган аймгийн Татварын хэлтэс өнөөдрийн сургалтыг “ААНОАТ-ын хуулийн 13, 15-р зүйлийн зарим заалт, хасагдах зардалд анхаарах асуудал, НӨАТУС хуулийн хэрэгжилт” сэдвээр сургалтыг БТТХ   Т-ийн дарга ТУАБ Э.Пүрэвцэрэн ЖТТХТ-ийн ТУБ М.Сэргэлэнбат зохион байгууллаа.

,

Удирдах ажилтны шуурхай хуралд Булган аймгийн татварын хэлтсээс мэдээлэл өглөө

Улс, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт, 3-р улирлын тайлангийн ирц хангуулах болон Бизнес скоринг, хялбаршуулсан горим ашиглах, анхаарах асуудлын талаар мэдээлэл хүргүүллээ.

Сургалтад хамрагдлаа

Эрүүл Мэндийн Яамнаас “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяны хүрээнд “Иргэдийн хэрэглээний боловсролын төв”-ийн сургагч багш О.Лхагвасүрэн нь Татварын байцаагч, захиргааны ажилтнуудад “Эрүүд мэндийн зөв дадал зуршил, байгууллагын эрүүл харилцаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлын байран дээрх эерэг харилцаа, эрүүл амьдралын зөв дадал зуршил, усны стандарт, зохистой хэрэглээний талаарх мэдээллийг өглөө.

Булган аймгийн Засаг даргын мэндчилгээ

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ онд “ЦАХИМААР ҮЙЛЧЛҮҮЛЬЕ” уриан дор 24 дэх жилдээ Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд 2022 онд шинээр 170 хуулийн этгээд бүртгүүлж нийт 1977 аж ахуйн нэгж байгууллага , […]