Entries by admin

, ,

Татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоолоо

Булган аймгийн хэмжээнд бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлогоос авах албан татварын хэмжээ тогтоох тухай санал асуулгын хэлэлцүүлэг Аймгийн Засаг даргын тамгийн газар 107 тоот хурлын танхимд болж татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоолоо  

,

“Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн тайлан

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн тайланг аймгийн “Удирдах ажилтны шуурхай” хуралдаанд танилцууллаа. Мөрийн хөтөлбөрийн хүрээнд тус хэлтэс нь 1 зорилт 3 арга хэмжээг 100 хувь хэрэгжүүлэн ажиллаж байна.

,

ТАТВАРАА ХУУЛИЙН ХУГАЦААНД НЬ ТӨЛСӨН ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА

Галт зэвсгийн албан татвараа 12 дугаар сарын 01-ний дотор ebarimt аппликейшн болон www.etax.mta.mn хаягаар нэвтрэн цахимаар нэхэмжлэхийн дугаараараа төлнө үү. Галт зэвсгийн албан татвар төлөх —— http://ebarimt.mn/ Булган Татварын хэлтэс пэйж хуудсанд хандах 1800-1288, 70342195

,

Та малын тоо толгойн албан татвараа төлсөн үү?

#Та_малын_тоо_толгойн_албан_татвараа_төлсөн_үү? #Иргэн та малын тоо толгойн албан татвараа 12 сарын 15-ны дотор төлж дуусгана уу. #Төлөх татварын дүн болон нэхэмжлэхийн дугаараа ажлын цагаар 7034-1288 дугаар, өөрийн сумын татварын байцаагч болон багийн Засаг дарга нартайгаа холбогдож авна уу

,

Мэдээлэл 2023/11/16

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Засгийн газрийн хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын зохион байгуулж байгаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн нэгдсэн хэлэлцүүлэг Орхон аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Булган аймгийн Татварын хэлтсийн албан хаагчид оролцож байна.

,

Мэдээлэл 2023/11/15-с 17

Татварын ерөнхий газрын даргын ирүүлсэн чиглэлийн дагуу Хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу 2023 оны 11-р сарын 15, 16, 17-ний өдрүүдэд Булган аймгийн Хишиг-Өндөр, Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Гурванбулаг, Бүрэгхангай суманд хөрөнгийн албан татварын тухай хууль болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар сургалт зохион байгуулж, Зах худалдааны төв, бичил худалдаа эрхлэгч нарын төлбөрийн баримт […]

,

Сургалт зохион байгууллаа

Мэдээлэл 2023-10-12 Булган аймгийн Татварын хэлтэс өнөөдрийн сургалтыг “ААНОАТ-ын хуулийн 13, 15-р зүйлийн зарим заалт, хасагдах зардалд анхаарах асуудал, НӨАТУС хуулийн хэрэгжилт” сэдвээр сургалтыг БТТХ   Т-ийн дарга ТУАБ Э.Пүрэвцэрэн ЖТТХТ-ийн ТУБ М.Сэргэлэнбат зохион байгууллаа.

,

Удирдах ажилтны шуурхай хуралд Булган аймгийн татварын хэлтсээс мэдээлэл өглөө

Улс, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт, 3-р улирлын тайлангийн ирц хангуулах болон Бизнес скоринг, хялбаршуулсан горим ашиглах, анхаарах асуудлын талаар мэдээлэл хүргүүллээ.