”САНСАР МАРАФОН 2024”
Жил бүр уламжлал болгон Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой, хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэний 63 жилийн ой, Булганчуудын бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулагддаг ”САНСАР МАРАФОН 2024” гүйлтийн тэмцээнд Булган аймгийн Татварын газрын хамт олон оролцлоо.