Сайн байцгаана уу, хүүхдүүдээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гар зургийн уралдаан” зарлагдлаа.
“Татвар хөгжлийн үндэс” сэдэвт уралдаанд ЕБС-ийн сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудын гар зураг, Reel видео контент бүтээлийг хүлээн авч байна. Та бүтээлээ харьяа татварын албанд ирүүлээрэй. Бүтээлээ хийхдээ аав ээж, анд найз бас багшаасаа татварын ямар цахим үйлчилгээ авч байсныг сонирхоод асуугаад үзээрэй.
Хүүхдүүд та бүхэндээ амжилт хүсье!