Entries by admin

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД-2022

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД-2022 – Татварын хэлтэс, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтарч “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, Татварын хуулийн өөрчлөлт, шинэчлэл” сэдвээр сургалт зохион байгууллаа. #Баялаг_бүтээгч #Татвар_төлөгч_танд_баярлалаа #Татвар_төлөгчдийн_өдрүүд

,

МОНЦАМЭ-ээc мэдээлж байна. Шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийг шалгарууллаа.

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн татварын хэлтэс “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан 2022 оны шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан алдаршууллаа. Төрийн хуулиар хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж, татвараа хугацаанд нь төлж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан тус бүр арван иргэн, аж ахуйн нэгжийг шилдэг татвар төлөгчөөр шалгаруулжээ. “Жи Ар капитал логистик” ХХК, […]

Аймгийн Засаг даргын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ Монгол улсын төрийн санг бүрдүүлэгч Булган аймгийн татвар төлөгч та бүхэндээ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг татвар төлөгчдийн өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 2021 оны улсын төсөвт 1,608,205,7 мянган төгрөг, аймгийн төсөвт 25,438,123.3 мянган төгрөг, орон нутгийн төсөвт 4,629,095.7 мянган төгрөг нийт 31,675,424.7 мянган төгрөгийн татварын […]

,

ХУВЬ ХҮНИЙ ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.

Хувь хүний татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ💸💵💳 2021 онд нийтдээ 52747 иргэнд ногдох 50.7 тэрбум төгрөгийн орон сууц, сургалтын төлбөр төлсний татварын хөнгөлөлт иргэдийн дансанд орж эхэллээ. Нийслэл хотын оршин суугч 27,261 иргэний 30.7 тэрбум төгрөгийн буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ. Эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, баялаг бүтээж, татвараа […]

Аймгийн ЗДТГ-тай хамтран “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД-2022” арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.

“Татвар төлөгчдийн өдрүүд – 2022” арга хэмжээний хүрээнд Аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Та-БАЯЛАГ БҮТЭЭГЧ” уриан дор зохион байгуулагдаж буй “Гар бөмбөг”, “Цэцэн нүүдэл” шатрын тэмцээнүүд амжилттай болж өнөдөрлөлөө.

ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА.

Татварын хэлтсийн дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу “ОЛОН НИЙТИЙН ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ЖИЛ”-ийн хүрээнд Хяналт шалгалтын тасгаас ТЕХ-аар хэлтсийн нийт албан хаагч нарт хуулийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор цахим сургалтыг зохион байгууллаа.

ХАБЭА-н сургалт зохион байгууллаа.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон Олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Аймгийн ЗДТГ-аас сарын аяныг эхлүүлж уг аяны хүрээнд тус хэлтсийн албан хаагч нар Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудыг чадавхжуулах цахим сургалтанд хамрагдлаа. Сургалтын дараа хэлтсийн албан хаагч […]

,

Дотоод сургалтын хөтөлбөрийн дагуу Хяналт шалгалтын тасгаас танхимын болон цахим сургалт зохион байгууллаа.

Хэлтсийн дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу Хяналт шалгалтын тасгаас НӨАТ-ын суутган төлөгч 17 иргэн аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодогч, захирал нарт танхимаар орон нутгийн иргэд, ААН-үүд цахимаар холбогдож НӨАТ-ын тухай хууль, татварын хяналт шалгалтаар нийтлэг илэрдэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт хийлээ.

ХЭЛТСИЙН ДАРГЫН УДИРДАМЖЫН ДАГУУ БАЯН-АГТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.

Тус хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий газраас 2022 оныг “Олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх” жил болгон зарласантай холбогдуулан Баян-Агт сумын ЗДТГазар, аймгийн ГХУССЗөвлөлтэй хамтран тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдүүдэд татварын багц хуулийг сурталчлан таниулах, сургалт зөвлөгөөн зохион байгуулах, гарын авлагаар хангах зэргээр татварын […]