Тус хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий газраас 2022 оныг “Олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх” жил болгон зарласантай холбогдуулан Баян-Агт сумын ЗДТГазар, аймгийн ГХУССЗөвлөлтэй хамтран тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдүүдэд татварын багц хуулийг сурталчлан таниулах, сургалт зөвлөгөөн зохион байгуулах, гарын авлагаар хангах зэргээр татварын багц хуулийн мэдлэг олгож татвар төлөгчийг хуулиар тогтоосон татварын тайлан, ногдлыг хуулийн хугацаанд тушаагаагүйгээс үүсэх эрсдэлээс сэргийлэх, татварын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумын төв болон багуудад 2022.04.25 – 27-ны өдрүүдэд ажиллаж байна.