МЭНДЧИЛГЭЭ
Монгол улсын төрийн санг бүрдүүлэгч Булган аймгийн татвар төлөгч та бүхэндээ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг татвар төлөгчдийн өдрийн мэндийг хүргэе.
Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 2021 оны улсын төсөвт 1,608,205,7 мянган төгрөг, аймгийн төсөвт 25,438,123.3 мянган төгрөг, орон нутгийн төсөвт 4,629,095.7 мянган төгрөг нийт 31,675,424.7 мянган төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, улс, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан БАЯЛАГ БҮТЭЭГЧ ТАТВАР ТӨЛӨГЧ ТА бүхэндээ талархал илэрхийлье.
Монголын татварын албанаас 2022 оныг “Татварын боловсролын жил” болгон зарласантай холбогдуулан татвар төлөгч та бүхэнд татварын хууль, тогтоомжийн талаар мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг зорьж байна.
Эрхэм хүндэт татвар төлөгчид та бүхний эрхэлж буй бизнес тань өргөжин тэлж, ашиг орлого нь арвижин өсөхийн ерөөлийг өргөн дэвшүүлье. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ