Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон Олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Аймгийн ЗДТГ-аас сарын аяныг эхлүүлж уг аяны хүрээнд тус хэлтсийн албан хаагч нар Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудыг чадавхжуулах цахим сургалтанд хамрагдлаа.
Сургалтын дараа хэлтсийн албан хаагч нарт ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилэн найруулсан сэдвээр хамтран ярилцаж сургалт зохион байгуулан оролцлоо.
ЗАХИРГАА, ХУУЛИЙН ТАСАГ