Энэ оны хамгийн сүүлийн өдөр /2022.12.31/Аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг, Сэлэнгэ голын сав газрын ажлын хэсэг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажлын хэсэгтэй хамтран Хангал суманд байрлах 1-р Подьемийн усны тоолуур болон үйл ажиллагаатай танилцлаа. Манай аймгийн төсвийн бүрдүүлдэг чухал зүйлсийн нэг бол Орхон аймаг Эрдэнэт үйлдвэрт нийлүүлдэг цэвэр усны хэрэглээ билээ.