Entries by admin

, ,

Та #ТИЙМ товч дарж, хөрөнгийн татвараа шимтгэлгүй, хялбархан төлөөрэй.

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтоосоо хөрөнгийн татвараа төлөх асуулга 2022.10.22-25-ны хооронд таны #ebarimt аппликейшнаар ирнэ. Та #ТИЙМ товч дарж, хөрөнгийн татвараа шимтгэлгүй, хялбархан төлөөрэй. #ТИЙМ_ТОВЧ_ДАРААРАЙ

, ,

Монгол улс “Татварын гэрээтэй холбоотой BEPS-ийн арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ийн 100 дахь гишүүнээр элсэн орлоо

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ийн Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх (BEPS)-ийн эсрэг байгууллагын 14 дэх чуулга уулзалтын үеэр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д гарын үсэг зурж, тус конвенцын 100 дахь гишүүнээр нэгдэн […]

,

#ТАТВАРЫН_БОЛОВСРОЛЫН_ЖИЛ_2022

#ТАТВАРЫН_БОЛОВСРОЛЫН_ЖИЛ_2022 Жилийн 50 сая ₮ хүртэлх орлоготой бичил, жижиг ААН-үүд Хялбаршуулсан горимоор Татварын тайлангаа илгээх хүсэлтийг 2022.09.30-ны дотор https://etax.mta.mn системээр гаргах боломжтой. Ингэснээр зардлаа нотлох болон татварын тайлан бэлтгэх шаардлагагүй болж, зөвхөн И-баримтаар бичсэн нийт орлогынхоо 1 хувиар татвар төлнө.

, ,

БУЛГАН АЙМАГТ E-MONGOLIA ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ БАЙГУУЛАГДЛАА.

E-MONGOLIA-ЦАХИМ СИСТЕМЭЭС ТАТВАРЫН 43 ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖТОЙ “E-Mongolia”-цахим системийн хүрээнд төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай болж, мэдээллийг цаасаар бус цахимаар авах боломж бүрдэж байна. Татвартай холбоотой үндсэн 43 үйлчилгээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем #emongolia -д орсон. Эдгээр үйлчилгээний жагсаалт: 1. Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар 2. Автын агаарын бохирдлын төлбөр 3. Аж ахуй нэгжийн орлогын […]

,

“Ebarimt аппликейшн”-д СУГАЛАА ЦЭС шинэчлэгдэж, гар утсаараа шууд тохирлыг үзэх боломжтой боллоо.

“Ebarimt аппликейшн”-д СУГАЛАА ЦЭС шинэчлэгдэж, гар утсаараа шууд тохирлыг үзэх боломжтой боллоо. Та “EBARIMT APP” -аа update хийж шинэчлэгдсэн сугалааны мэдээлэлтэй танилцана уу. 2022 оны 09-р сарын 01-ээс 9-р сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтаа уншуулж 10-р сарын сугалааны шууд тохиролд идэвхтэй хамрагдаарай. #Ebarimt #Их_бүртгүүлж_Ихийг_хож #Урамшуулал