E-MONGOLIA-ЦАХИМ СИСТЕМЭЭС ТАТВАРЫН 43 ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖТОЙ
“E-Mongolia”-цахим системийн хүрээнд төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай болж, мэдээллийг цаасаар бус цахимаар авах боломж бүрдэж байна.
Татвартай холбоотой үндсэн 43 үйлчилгээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем #emongolia -д орсон.
Эдгээр үйлчилгээний жагсаалт:
1. Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар
2. Автын агаарын бохирдлын төлбөр
3. Аж ахуй нэгжийн орлогын албан Татвар
4. Ан амьтны нөөц ашигласны төлбөр
5. Арилжааны банкны суутгасан АМНАТ
6. Ахуйн хэрэглээний ус, рашаан ашигласны төлбөр
7. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
8. Байгалийн ургамал нөөц ашигласны төлбөр
9. Газар эзэмших, ашиглах эрх борлуулсны албан татвар
10. Газрын төлбөр
11. Газрын үл хөдлөх хөрөнгийн албан татвар
12. Галт зэвсгийн албан татвар
13. Дотоодын архины онцгой албан татвар
14. Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ
15. Дотоодын дарсны онцгой албан татвар
16. Дотоодын пивоны онцгой албан татвар
17. Дотоодын спиртын онцгой албан татвар
18. Дотоодын тамхины онцгой албан татвар
19. Дотоодын шимийн архины онцгой албан Татвар
20. Зам ашигласны төлбөр
21. Иргэний үл хөдлөх, эд хөрөнгө борлуусны албан татвар
22. Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан албан татвар
23. Нийслэл хотын албан татвар
24. Нүүрсний агаарын бохирдлын төлбөр
25. Ойн нөөц ашигласны төлбөр
26. Органик уусгагчийн агаарын бохирдлын төлбөр
27. Оршин суугч бус этгээдээс суутгасан НӨАТ
28. Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр
29. Стратегийн ач холбогдол бүхий ордын АМНАТ-ын тусгай төлбөр
30. Суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар
31. Суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
32. Татварын алданги төлөх
33. Татварын торгууль төлөх
34. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
35. Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
36. Улсын тэмдэгтийн хураамж
37. Ус бохирдуулсны төлбөр
38. Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласны усны төлбөр
39. Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын тайлан
40. Үүсмэл ордын нөөц ашигласны төлбөр
41. Хог хаягдал үйлчилгээний хураамж
42. Хувь хүний орлогын албан татвар
43. Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар