Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил Татварын Ерөнхий газраас ирсэн удирдамж төлөвлөгөөний дагуу “ХАРИУЦЛАГАТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ-2024” уриан дор 25 дэх жилдээ аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ‘НЭЭЛТ’-ийн үйл ажиллагааг зохион байгууллаа. “Татвар төлөгчдийн өдрүүд”-үүдээр жил бүр аймгийн шилдэг татвар төлөгч нарыг шалгаруулан алдаршуулав.