Татвар төлөгч та 2023 оны ХХОАТ-ын тайлангаа 2024 оны 2 дугаар сарын 15-ны дотор цахимаар илгээж, татварын хөнгөлөлт чөлөөлөлтөндөө хамрагдаарай. Таны илгээсэн тайлантай холбоотой хариу мэдээлэл татварын албанаас хүргүүлэх тул тайлангийн хүсэлт хэсэгт өөрийн гар утасны дугаар болон цахим шуудангийн хаягийг үнэн зөвөөр оруулах шаардлагатай.
Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг ЭНЭД дарж авна уу