Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Засгийн газрийн хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын зохион байгуулж байгаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн нэгдсэн хэлэлцүүлэг Орхон аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Булган аймгийн Татварын хэлтсийн албан хаагчид оролцож байна.