Эрүүл Мэндийн Яамнаас “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяны хүрээнд “Иргэдийн хэрэглээний боловсролын төв”-ийн сургагч багш О.Лхагвасүрэн нь Татварын байцаагч, захиргааны ажилтнуудад “Эрүүд мэндийн зөв дадал зуршил, байгууллагын эрүүл харилцаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлын байран дээрх эерэг харилцаа, эрүүл амьдралын зөв дадал зуршил, усны стандарт, зохистой хэрэглээний талаарх мэдээллийг өглөө.