Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэ онд “ЦАХИМААР ҮЙЛЧЛҮҮЛЬЕ” уриан дор 24 дэх жилдээ Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна.
Аймгийн хэмжээнд 2022 онд шинээр 170 хуулийн этгээд бүртгүүлж нийт 1977 аж ахуйн нэгж байгууллага , 1123 иргэнийг цахимаар шинэ татвар төлөгчөөр бүртгэснээр татварын бааз суурь 2021 оноос дунджаар 4,9 хувиар нэмэгдсэн байна.
Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгаа татвар төлөгч та бүхний хичээл зүтгэлийн дүнд 2023 оны эхний 4 сарын байдлаар улсын төвлөрсөн төсөвт 613,5 сая төгрөгийг төвлөрүүлэхээс 825.7 сая төгрөг, аймгийн төсөвт 9,441,6 сая төгрөг төвлөрүүлэхээс 11,547,7 сая төгрөг, орон нутгийн төсвийн орлогод 4,089,0 сая төгрөгийг төвлөрүүлэхээс 4,419,4 сая төгрөг, нийт 14,144,1 сая төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 16,499,0 сая төгрөгийг төвлөрүүлэн төсвийн орлогын төлөвлөгөөг 117,0 хувиар биелүүлээд байна.
Мөн 2022 оны жилийн эцсийн татварын тайлангаа үнэн зөв бодитойгоор тайлагнаж татварын тайлангаар ногдуулсан татвараа хуулийн хугацаанд бүрэн чөлөөлөлтөө үнэн зөв тайлагнаж ирүүлсэн 756 иргэний 611,8 сая төгрөгийг Аймгийн Санхүү Төрийн сангийн хэлтсээс бүрэн буцаан олгоод байна.
Ингээд татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж улс, орныхоо хөгжилд үнэтэй хувь хэмрээ оруулж байгаа нийт татвар төлөгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүхэндээ талархал илэрхийлж “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ийн мэнд хүргэе.
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ