Албан татвар төлөгч иргэдийн ХХОАТ-ын тайланг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар хүлээн авсан.
Монголын татварын албанаас эдгээр иргэнийг тайлангаа дахин шалгаж, төлөвөө нягтлахыг зөвлөж, “Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн хүсэлт гаргасан иргэд тайлангаа шалгаж, буцаасан байвал засаж илгээгээрэй. Хүлээн авсан гэсэн төлөвт байвал хэвийн гэж ойлгоно” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Мөн тайлангаа засах эцсийн хугацааг тухайн иргэнд мэдэгдэх бөгөөд түүнд нь багтаан материалаа бүрдлээ хангаж илгээх ёстой юм байна.
Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүний орлогын албан татварын буцаан олголт эдэлдэг. Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авдаг болсон.
Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдэлдэг.