Хариуцлагатай хүмүүс
Хуулиа зүй ёсны дагуу хэрэгжүүлмээр байна. Нэгдсэн ойлголт авах гэсэн юм гээд Хөвсгөлийн “Шарк танк” хосууд ТЕГ дээр ирэхтэй таарлаа. Удаан ярилцсан ярианаасаа та бүхэнд хэрэг болж магад мэдээллийг хуваалцъя
✅Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ХХОАТ-ын хуульд заасан орлогоосоо 100% чөлөөлөгддөг.
✅Та бизнес эрхэлж байхад ойлгомжгүй зүйл гарвал яг тухайн асуудал хариуцсан яам, агентлагт бичгээр хүсэлт гаргаж, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тодруулга бичгээр авч, түүнийхээ дагуу хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй
✅НӨАТ төлөгч болохоос айх хэрэггүй. Харин НӨАТ-ын хууль хэрэгжүүлдэггүй, хариуцлагагүй хүмүүстэй харилцаж, зардлаа хасч чадахгүй байхаас айх хэрэгтэй.
✅Ebarimt ийнхаа татвар цэсэн дээр дараад татвар төлөгчийн QR кодыг уншуулаад, бэлэн бусаар төлбөрөө хийгээд төлбөрийн баримтаа үүсгээд авах нь зардлаа бүртгүүлэх шилдэг арга шүү.