Цагаан сарын худалдан авалтдаа төлбөрийн баримтаа аваарай
Ebarimt нээх
Камераа нээн, QR кодыг уншуулах
Цахим төлбөрийн баримт үүсгэх
Бэлэн бусаар төлбөр тооцоо хийвэл баримт шууд баталгаажна
Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарыг угтсан үзэсгэлэн худалдаануудаас болон зах худалдааны төвөөс худалдан авалт хийх бүртээ цаасан болон цахим төлбөрийн баримтыг заавал авч, НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоо аваарай.
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд Монголын татварын албанаас НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа татвар төлөгчдийн QR коджуулан, мэдээлэл зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.