Хэлтсийн даргын удирдамжаар баталсан ажлын хэсгүүд хуваарын дагуу Булган сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр төсвийн байгууллага, ААНэгж, иргэдэд Татварын хэлтсээс ААН-ийн орлогын албан татварын тухай хууль, Хөнгөлөлт чөлөөлөлт, ХХОАТ-ын тухай хууль, Хөнгөлөлт чөлөөлөлт, Хялбаршуулсан горим, Etax.mta.mn сайтад татвар төлөгчийн харилцах банкны дансыг холбох талаар заавар зөвлөгөө, НӨАТУС, ИБаримтын талаар заавар зөвлөгөөг татвар төлөгчдөд цахим системээр тайлан гаргах, илгээх талаар сургалт зохион байгуулан ажиллаж байна.