“БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ” УРИАН ДОР “VISITBULGAN-2023” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ӨВЛИЙН СПОРТЫН НААДАМ ХЯЛГАНАТ ТОСГОНД БОЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газраас Аялал жуулчлалын салбарыг, хөгжлийн тэргүүлэх чиглэл болгож 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүний дагуу Булган аймгийн ЗДТГ-аас “Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлцгээе, Хогоо шийдэж- Стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжийг халах уриан дор “Visit Bulgan-2023” аялал жуулчлалын форумыг зохион байгуулсан бол өнөөдөр Булган аймгийн бүх сумдын Төрийн байгууллагуудаа хамруулан өвлийн спортын наадмыг зохион байгуулж байна. Өвлийн спортын наадмыг тэшүүр, мөсний шагай, Цасны сумо, олс таталтын төрлүүдээр зохион байгуулж, “Өвлийн аялал “ фото зургийн уралдаанд оролцсон шилдэг бүтээлийн эздийг тодруулах юм. Нийт 16 сумын 29 байгууллагын 1000 гаруй албан хаагчид оролцож байна.