Хувиараа бизнес эрхлэгч Иргэдэд…
Жилийн 50 сая ₮ хүртэлх орлоготой бичил жижиг бизнес эрхлэгч хувь хүмүүс “Хялбаршуулсан горим”-оор Татварын тайлангаа илгээх хүсэлтийг 2022.12.31-ний дотор Etax.mta.mn системээр гаргах боломжтой.
Ингэснээр зардлаа нотлох болон татварын тайлан бэлтгэх шаардлагагүй болж, зөвхөн и-баримтаар бичсэн нийт орлогоо ebarimt апп-раа баталгаажуулж, орлогын 1%-р татвар төлснөөр татварын хуулиар хүлээсэн үүрэг нь бүрэн хангагдана.
Жич: Орон сууц болон Сургалтын төлбөртэй холбоотой татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх гэж байгаа бол Хялбаршуулсан горимоор тайлан гаргахгүй болохыг анхаараарай.
Найзууддаа дамжуулаарай