ТЕГ, ТТТГ-ын албан хаагчид “Төрийн албан хаагчийн ёс зүй ба байгууллагын соёлоо бүтээх нь” сургалтад хамрагдлаа
Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд төрийн байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг идэвхжүүлэх, гишүүдийг чадавхжуулах зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулан, тус сургалтын агуулгыг нийт төрийн албан хаагчдад хүргэхээр ажиллаж байна.
Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжих, ёс зүйн үнэт зүйлсэд суурилсан байгууллагын соёлоо бүтээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү сургалтад Татварын ерөнхий газрын нийт 150 албан хаагчид танхимаар, нийслэл, дүүргийн нийт 300 албан хаагчид цахимаар оролцлоо.