Шилэн дансны цахим хуудас
Сангийн яамны зүгээс 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс шинэчилсэн Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Иймд шинэ шилэн дансны системд бүртгүүлээгүй Төсвийн байгууллага болон ТӨААН байгууллагууд 2022 оны 12 сарын 1-нээс өмнө бүртгэлдээ хамрагдана уу.
Шинэчилсэн системийн хаяг : https://gap.mof.gov.mn/ Видео хичээлийн хаяг: https://gap1.mof.gov.mn/learning -ийн Видео сургалт цэснээс үзнэ үү.
Жич : Системийн хаягаар оронгуут Нэгдсэн нэвтрэлтийн цонх гарч ирэх ба өөрийн эрхээр ормогц Шилэн дансны хэрэглэгчийн эрх болох цонх гарч ирэх болно. Хэрвээ та Нэгдсэн нэвтрэлтийн системийн эрхгүй бол шинээр бүртгүүлсний дараа дахин https://gap.mof.gov.mn/ хаягаар орно уу.