Өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны 10 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 38,957,902 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1
7 орон таарсан 3
6 орон таарсан 38
5 орон таарсан 305
4 орон таарсан 3417
3 орон таарсан 35121 баримт тохиролд таарч азтан боллоо.
Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй.