E-MONGOLIA-ЦАХИМ СИСТЕМЭЭС ТАТВАРЫН 48 ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖТОЙ

👉 “E-Mongolia”-цахим системийн хүрээнд төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай болж, мэдээллийг цаасаар бус цахимаар авах боломж бүрдэж байна.
Татвартай холбоотой үндсэн 48 үйлчилгээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем #emongolia -д орсон.
Эдгээр үйлчилгээний жагсаалт
1. Татварын өрийн үлдэгдлийн лавлагаа
2. Байгууллагын татварын тооцоотой эсэх тухай тодорхойлолт
3. Татварын тайлангаа тушаасан эсэх тухай лавлагаа
4. Тендерийн тодорхойлолт
5. Иргэнд олгох тодорхойлолт
6. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар
7. Суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар
8. Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ
9. Оршин суугч бус этгээдээс суутгасан НӨАТ
10. Дотоодын архины онцгой албан татвар
11. Дотоодын пивоны онцгой албан татвар
12. Дотоодын дарсны онцгой албан татвар
13. Дотоодын тамхины онцгой албан татвар
14. Дотоодын спиртын онцгой албан татвар
15. Дотоодын шимийн архины онцгой албан татвар
16. Улсын тэмдэгтийн хураамж
17. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
18. Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр
19. Үүсмэл ордын нөөц ашигласны төлбөр
20. Стратегийн ач холбогдол бүхий ордын АМНАТ-ын тусгай төлбөр
21. Суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
22. Арилжааны банкны суутгасан АМНАТ
23. Автын агаарын бохирдлын төлбөр
24. Нүүрсний агаарын бохирдлын төлбөр
25. Органик уусгагчийн агаарын бохирдлын төлбөр
26. Томоохон эх үүсвэрийн агаарын бохирдлын төлбөр
27. Ус бохирдуулсны төлбөр
28. Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар
29. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
30. Газрын үл хөдлөх хөрөнгийн албан татвар
31. Газрын төлбөр
32. Нийслэл хотын албан татвар
33. Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласны усны төлбөр
34. Зам ашигласны төлбөр
35. Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар
36. Хувь хүний орлогын албан татвар
37. Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан албан татвар
38. Иргэний үл хөдлөх, эд хөрөнгө борлуусны албан татвар
39. Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын тайлан
40. Галт зэвсгийн албан татвар
41. Ойн нөөц ашигласны төлбөр
42. Ан амьтны нөөц ашигласны төлбөр
43. Байгалийн ургамал нөөц ашигласны төлбөр
44. Ахуйн хэрэглээний ус, рашаан ашигласны төлбөр
45. Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
46. Хог хаягдал үйлчилгээний хураамж
47. Татварын торгууль
48. Газар эзэмших, ашиглах эрх борлуулсны албан татвар

e-mongolia.mn