Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд тус хэлтсийн албан хаагч нар хуваарьт өдрийн дагуу төлөвлөгөө гарган дасгал хөдөлгөөнийг 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригуудад тогтмол хийж хэвшээд байна.