Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Бэлчээрийн тогтвортой менежмент, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүсчилсэн семинар 2022 оны 04  дүгээр сарын 04-ны өдөр Орхон аймагт боллоо.

Хангайн бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, зарим сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар, Татварын газрын төлөөлөл бүхий хүмүүс хамрагдаж оролцлоо.