Булган аймгаас 148 азтан тодорлоо. Азтанууддаа баяр хүргэе.
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол 2022.03.21-ны өдөр явагдлаа. Тохиролд 2022 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 30,240,220 баримт хамрагдсан юм.
Үндсэн тохирлын дугаар: 87982551
30 мянган төгрөгийн азтан – 27,275
100 мянган төгрөгийн азтан – 2,740
500 мянган төгрөгийн азтан – 294
1.5 сая төгрөгийн азтан – 21
Гурван сая төгрөгийн азтан – гурав
20 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 20 сая төгрөг байсан юм.
Супер тохирлын дугаар 18645636 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.