Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлийн албан татварын хувь хэмжээг Улсын Их хурлын 2021 оны 07-р сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт оруулсан.
Аймгийн хэмжээнд мөрдөгдөж буй хувь хэмжээг шинэчлэн тогтоох зорилгоор татвар төлөгч иргэдээс цахимаар болон цаасаар саналыг авч нэгтгэн дүнг аймгийн Иргэний танхимаар танилцуулж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллалаа.
Тус хэлэлцүүлэгт аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгч, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.