Булган аймагт одоо мөрдөгдөж буй Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлийн албан татварын хувь хэмжээг Улсын Их хурлын 2021 оны 07-р сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт оруулсан.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар тогтоосон хувь хэмжээг хуульд нийцүүлэн шинэчлэн тогтоох зорилгоор иргэдийн санал хүсэлтийг сонсож Булган сумын багийн дарга, хэсгийн ахлагч, иргэдийн дунд хэлэлцүүлэгийг зохион байгуулан ажиллалаа.