Одоо мөрдөгдөж байгаа Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг Улсын Их хурлын 2021 оны 07 сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт оруулсан болно. Иймд Булган аймгийн хэмжээнд татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох /Жич: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулинд нийцүүлэн одоо мөрдөгдөж буй хувь хэмжээг хэвээр нь болон эсвэл өөрчлөн тогтоох боломжтой/ талаар иргэдийн саналыг сонсож хэлэлцүүлэх шаардлагатай байгаа тул та доорхи судалгаанд идэвхитэй хамрагдана уу. Захиргааны ерөнхий хуулийн 62-р зүйлийн 62.1-т заасны дагуу уг санал асуулга нь 2022.02.15 – 03.16-ны өдрийг хүртэлх хугацаанд хүчинтэй байна.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd5Awoyxi90Bq-R1Dz-45pxdUj55jaIb6z80C15x2DHu1Yckg/viewform