Монголын татварын албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний эхний өдөр ТЕГ-ын газар хэлтсийн дарга нар хариуцсан чиглэлийн дагуу сургалт мэдээллийг өглөө. Тухайлбал, Татвар төлөгчийн бүртгэл болон анхаарах асуудал сэдвээр БХ-ын дарга Т.Баярмаа, Татварын тайлан боловсруулалт сэдвээр ТТҮГ-ын дарга Б.Буяннэмэх, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд анхаарах асуудал сэдвээр ТХШАЗГ-ын дарга Б.Бадамцэцэг, Үнэ шилжилтийн зорилгоор харилцан хамаарал тодорхойлох нь сэдвээр ҮШХ-ийн дарга Ц.Одончимэг, Татварын орлогын төлөвлөлт сэдвээр ТХУАЗГ-ын дарга Р.Мягмаржав, Татварын буцаан олголтын бүртгэлийн хэрэгжилт сэдвээр ОХБОХ-ийн дарга Д.Тунгалаг, Олон улсын төсөл хөтөлбөрийн хэрэгжилт сэдвээр ТУОУТГ-ын дарга М.Өлзийбат, Хил дамнасан ажил үйлчилгээг илрүүлэх үйл ажиллагаа сэдвээр ОУТХ-ийн дарга Л.Мөнхтуул, Сегментийн стратегийн хэрэгжилт сэдвээр ЭУГ-ын дарга Б.Батсайхан, Статистикийн нэгдсэн системийн танилцуулгыг СШХ-ийн дарга Б.Болд, Хүний нөөц, сургалт сэдвээр ХНСХ-ийн дарга С.Орхон нар танилцуулга, мэдээлэл хийлээ.
Сургалт зөвлөгөөний дараагийн хэсэгт аймаг дүүргийн татварын хэлтсийн дарга нар таван багт хуваагдан ААНОАТ, ХХОАТ, НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, Татварын удирдлагын нэгдсэн системийн хэрэглээ гэсэн сэдвээр судалгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Маргааш Хөрөнгийн албан татварын тухай хууль, Төлбөр хураамжийн албан татварын тухай хуулиудын хэрэгжилт сэдвээр хэлэлцүүлгүүд, удирдах ажилтнуудын зөвлөгөөн хийснээр сургалт, зөвлөгөөн өндөрлөлөө.